Увс аймгийн Баруунтуруун сумын ИТХ

Увс аймгийн Баруунтуруун сумын ИТХ

Увс аймгийн Баруунтуруун сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Баруунтуруун сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Баруунтуруун сумын "Эмэгтэйчүүдийн чуулга- Уулзалт боллоо.

2014-11-08

Баруунтуруун сумын "Эмэгтэйчүүдийн чуулга-Уулзалт" 2014.10.24 нд боллоо. Уулзалтад 300 гаруй эмэгтэйчүүд цуглан "Эмэгтэйчүүдийн ёс зүйтэдгээрийн нийгэм дэх хувь нэмэр" хэмээх агуулгын хүрээнд эмэгтэй хүний эрхэм нандин чанар, ёс суртахуунлаг зан үйлийн хэм хэмжээг өндөрт өргөж, улмаар гэр бүл үр хүүхэд хамт олон найз нөхөд нийгмийн хувьд хэрхэн үнэлэгдэж ,тэдгээрт нөлөөлөх түүгээрээ дамжуулан нийгмийн сөрөг хандлагуудыг эерэгжүүлэх соён гэгээрүүлэх зорилгоор хамтран чууллаа. Уг чуулга уулзалтаас нийт эмэгтэйчүүддээ хандсан уриалгыг гаргалаа.


“Эмэгтэйчүүдийн ёс зүй тэдгээрийн нийгэм дэх үүрэг”

Чуулга уулзалтаас гаргасан уриалга     

      

1.     Эмэгтэйчүүдийн ёс зүй зөв дадал хэвшил чглэлээр:

Ø  Харилцааны өндөр соёлтой байж, аливаа зүйлд хүлээцтэй, тайван уужуу сэтгэлээр хандаж, шударга зан чанарыг эрхэмлэн, бусдад болон үр хүүхэддээ үлгэр дууриалалтай байх

Ø  Монгол эмэгтэйн зан заншил, ёс төрийг сахиж, иргэний үүргээ ухамсарлан нэр төрөө өндөрт өргөж явахын зэрэгцээ цаг баримталж бусдыг хүндлэх, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн ажиллах

Ø   Эмэгтэйчүүд бид цаг баримталж, бусдыг хүндэлж, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн элдэв муу зуршлаас сэрэмжилж, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхгүй байх, байгаль орчноо хамгаалж орчноо цэвэр байлгая

Ø  Эрүүл аж төрөх 21 дадлыг амьдралдаа хэвшүүлэх

2.     Эмэгтэйчүүдийн нийгэм, олон нийтийн идэвхи оролцооны чиглэлээр:

Ø    Эмэгтэйчүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх соёл хүмүүжлийн ажлыг баг байгууллагаар зохион байгуулж, сумын эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг дэмжин улирал тутам хандив өргөж хамтран ажиллах

Ø  Эрчүүдийн дунд ёс зүйн талаар ажил зохион байгуулцгаая

3.     Эмэгтэйчүүдийн хувийн хөгжил, боловсролын чиглэлээр:

Ø  Ном унших соёлыг эзэмших, нийтийн номын сангаар байнга үйлчлүүлэх, өөрийгөө байнга хөгжүүлж, боловсруулж байх

4.     Эмэгтэйчүүдийн нийгмийн баталгааг хангах чиглэлээр:

Ø  Тохь тухтай үйлчилгээний газруудыг олноор байгуулж, нийтийн ахуй үйлчилгээний газрыг бий болгох зэргээр төр болон олон нийтийн байгууллагад хандан хамтарч ажиллацгаая.

Ø  Эмэгтэй хүн бүр, өрх бүр хуримтлал бий болгосноор санхүүгийн баталгааг бий болгох

Ø  Хот хоорондоо явахдаа тендертэй унаагаар үйлчлүүлэх

 

Баруунтуруун сумын эмэгтэйчүүдийн зөвлөл

2014.10.24

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%