Увс аймгийн Баруунтуруун сумын ИТХ

Увс аймгийн Баруунтуруун сумын ИТХ

Увс аймгийн Баруунтуруун сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Баруунтуруун сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Баруунтуруун суманд зүүн сумдын “Хүмүүнлэг үйлстэн” малчдын уулзалт, зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

2014-11-09

   ОУУЗ, МУЗН-ийн бодлого чиглэл, шинэчлэгдсэн дүрэм, журам сурталчилах, АШХорооны ажлыг эрчимжүүлэх, уулзалт зөвлөгөөн зохион байгуулах, малчдын хүмүүнлэг үйлсэд оролцох оролцоог нэмэгдүүлж, гишүүд дэмжигчдийн эгнээг өргөжүүлэх зорилгоор Баруунтуруун суманд зүүн сумдын “Хүмүүнлэг үйлстэн” малчдын  уулзалт, зөвлөгөөн 2014 оны 10-р сарын 31 - ээс 11-р сарын 01 ны хооронд зохион байгуулагдлаа.  

Баруунтуруун суманд зүүн сумуудын Хүмүүнлэг үйлстэн
малчдын  уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах удирдамж

2014.10.27

Зорилго:
ОУУЗ, МУЗН-ийн бодлого чиглэл, шинэчлэгдсэн дүрэм, журам сурталчилах, АШХорооны ажлыг эрчимжүүлэх, уулзалт зөвлөгөөн зохион байгуулах, малчдын хүмүүнлэг үйлсэд оролцох оролцоог нэмэгдүүлж, гишүүд дэмжигчдийн эгнээг өргөжүүлэх

Хугацаа:
2014.10.31-ны өдөр

Хамрах хүрээ:
Баруунтуруун, Зүүнговь, Цагаанхайрхан, Өндөрхангай,Зүүнхангай, Хяргас, Малчин,  сумын Улаан Загалмайн гишүүн малчид        

Хийх ажлын төлөвлөгөө:
 


                 2014.10.31нд


Нэг:1000-1100 цаг -Гишүүн байгууллагаар орж гишүүд дэмжигчидтэй уулзах /сургууль, цэцэрлэг, эмнэлэг/
Хоёр: 1100 -1200  цаг-Баруунтуруун сумын АШХорооны ивээн тэтгэгч,хандивлагчидтай хийх уулзалт /Хорооны хурлыг хийж,Удирдах зөвлөлийг шинээр сонгох/
Гурав: 1200-1300 цаг –          Зөвлөгөөний төлөөлөгчдийг бүртгэж, байрлуулах, үдийн хоол
            1330- 1700цаг –          Малчдын уулзалт, зөвлөгөөн, сургалт
            1700- 1830 цаг –           Оройн хоол, хүндэтгэлийн арга хэмжээ
            1900- 2100цаг –          “Хүмүүнлэг үйлсэд хамтдаа” цэнгүүн

 Дөрөв: Зөвлөгөөний үеэр аймагт үйлдвэрлэгдэж байгаа гутал, эсгий бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохиох

                  2014.11.01 нд


·         Аймгийн УЗХорооны дарга, Удирдах зөвлөлийн гишүүд Баруунтуруун, Зүүнговь. Хяргас, Малчин, Өндөрхангай, Зүүнхангай, Цагаанхайрхан сумын УЗ-н АШХорооны удирдлагуудтай ажил хэргийн уулзалт, ярилцлагыг хийнэ.

·         Сумууд ирэх, очих унааны зардлыг татварын шимтгэлээс тооцож ирэхийг мэдэгдэе.

·         Энэхүү арга хэмжээнд сум бүрээс АШХорооны дарга нарийн бичгийн аль нэг нь 10 хандивлагч малчны хамт ирсэн байна.


  Аймгийн УЗХороо                                           Баруунтуруун сумын УЗ-н АШХороо

Баруунтуруун суманд зохион байгуулагдах

“Хүмүүнлэг үйлстэн малчид” - ын уулзалт зөвлөгөөний дараалал

               2014.10.31

1.      Нээлт -  АШХорооны дарга  Ю.Чимэд - 5 минут

2.      ОУУЗ-МУЗН-ийн талаарх мэдээлэл- Арга зүйч М.Сүхбат – 10 минут

3.      МУЗН-ийн шинэчлэгдсэн дүрэм, стратеги бодлогын талаар- ЗУЗ-н зөвлөлийн гишүүн М.Ганчимэг - 10 минут

4.      МУЗН-ийн шинэчлэгдсэн дүрэм хэрэгжүүлэх журмын талаар -УЗХорооны Удирдах Зөвлөлийн гишүүн Б.Жавзанлхам-  10 минут

5.      Гамшгийн сургамж дүгнэлт цаашдын зорилт- Арга зүйч М.Сүхбат- 10 минут

6.      Аймгийн улаанзагалмайн хорооны ажил, хүмүүнлэг үйлсэд малчдын оролцоо - Аймгийн УЗХорооны дарга Э.Дуламсүрэн -  20 минут

7.      Зөвлөгөөний төлөөлөгчдийн санал сонсох – 30 минут

8.      Шагнал урамшуулал – 10 минут

9.      Зөвлөгөөнөөс уриалга гаргах


Аймгийн УЗХороо                                           Өлгий сумын УЗ-н АШХороо

 
 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%