Увс аймгийн Баруунтуруун сумын ИТХ

Увс аймгийн Баруунтуруун сумын ИТХ

Увс аймгийн Баруунтуруун сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Баруунтуруун сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Орчны бохирдолыг бууруулахад олон нийтийн оролцоо - Нийгмийн хариуцлага" сэдэвт зөвлөлгөөн боллоо.

2015-04-03

      
    
"Орчны бохирдолыг бууруулахад олон нийтийн оролцоо - Нийгмийн хариуцлага"
сэдэвт зөвлөгөөн, хэлэлцүүлэг


        2015 оны 4-р сарын 3ны 09.00 цагт Баруунтуруун сумын Иргэний танхимд "Орчны бохирдолыг бууруулахад олон нийтийн оролцоо - Нийгмийн хариуцлага" сэдэвт зөвлөгөөн, хэлэлцүүлэг боллоо. Зөвлөгөөнөөр орчны бохирдолын төлөв, одоогийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар Байгаль орчны бодлого зохицуулалт хариусан мэргэжилтэн С.Лхагвасүрэнгийн мэдээллийг хэлэлцэв.
        Зөвлөгөөнд сумын удирдлага, байгууллага ААН-ийн дарга эрхлэгч, иргэдийн болон хүүхдийн төлөөлөл болсон 40 гаруй хүн оролцлоо.
      Зөвлөгөөнөөс орчны бохирдолыг бууруулахад иргэн, байгууллага, хүүхдүүдийн оролцоог тодорхойлсон 5 зөвлөмж гаргаж оролцогчдод гарын авлага болгон өглөө.
       Зөвлөгөөнд оролцогчид, төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн санал дүгнэлтийг тусган "Орчны бохирдолыг бууруулах ажлыг эрчимжүүлэх тухай Засаг даргын А/24 тоот захирамж гаргав.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%