Увс аймгийн Баруунтуруун сумын ИТХ

Увс аймгийн Баруунтуруун сумын ИТХ

Увс аймгийн Баруунтуруун сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Баруунтуруун сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН БОЛЛОО.

2015-04-17

                                             СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН

      Баруунтуруун сумын ИТХ-ын  ээлжит бус хуралдаан 2015-04-17-ны өдөр сумын “Иргэний танхим”-д боллоо. Хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 13 төлөөлөгч оролцож  ирц 61,9 хувьтай байв.

  Хуралдаанаар : 

·         1. Сумын 2015 оны төсвийн тодотгол батлах тухай

·         2. Сумын хилийн цэс тогтоох тухай

·         3. Сумын ИТХ-ын төлөөлөгчийг чөлөөлөх нөхөн сонгох тухай

·         4. Сумын ИТХ-ын тэргүүлэгчийг чөлөөлөх,нөхөн сонгох тухай асуудлуудыг хэлэлцэж батлав.


       Сумын ИТХ-ын төлөөлөгч МАН-аас нэр дэвшигч Т.Даваасамбуу нь өөрийн хүсэлтээр, О.Тогтуур шилжиж байгаатай холбогдуулан  чөлөөлөгдсөн бол тэдний оронд МАН-ын жагсаалтын дараагийн дэс дугаарт эрэмбэлэгдсэн Д.Баярхүү, К.Баяраа нарыг төлөөлөгчөөр сонгов. Чөлөөлөгдсөн  2 төлөөлөгч  нь намын жагсаалтаар сонгогдсон  байсан юм..Хуралдаан хэлэлцэх асуудлуудаа амжилттай шийдвэрлэлээ.

                                    Сумын ИТХ-ын бичгийн дарга   Д.Баттулга




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%